|
| 1 |
|
| Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглааныг хуралдуулан, тэдэнд-ЭЗЭН та нарт эдгээр зүйлсийг хий гэж тушаасан. |
|
| 2 |
|
| Зургаан өдөр ажлаа хийгээд, харин долоо дахь өдрийг ЭЗЭНд бүрэн амрах амралтын өдөр буюу ариун өдөр болго. Энэ өдөр аливаа ажил хийдэг хэн боловч үхэх ёстой. |
|
| 3 |
|
| Амралтын өдөр та нар өөрсдийн ямар ч гэр оронд гал асааж болохгүй гэв. |
|
| 4 |
|
| Мосе Израилийн хөвгүүдийн бүх цуглаанд хандаж-ЭЗЭН энэ зүйлийг тушаасан. |
|
| 5 |
|
| “Өөрсдийнхөө дундаас ЭЗЭНд хандив ав. Зүрхнээсээ өгөхийг хүссэн хүн түүнийгээ ЭЗЭНий хандив болгон авчраг. Тэдгээр нь: алт, мөнгө, хүрэл, |
|
| 6 |
|
| хөх, ягаан, час улаан өнгийн даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, |
|
| 7 |
|
| улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод, |
|
| 8 |
|
| гэрэлтүүлгийн тос, тослох тос ба анхилуун утлагад зориулсан амтлагч, |
|
| 9 |
|
| оникс чулуунууд, ефод болон цээживчинд суулгах чулуунууд болой. |
|
| 10 |
|
| Та нарын дундаас ур дүйтэй хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй. |
|
| 11 |
|
| Үүнд: асар болон түүний майхан, түүний бүтээлэг, гогцоонууд, дүнзнүүд, хөндлөвч модод, баганууд ба углууруудыг нь, |
|
| 12 |
|
| авдар болон түүний дамнуургууд, өршөөлийн суудал, дэлгэцийн бүрээсийг, |
|
| 13 |
|
| ширээ болон түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд болон Оршихуйн талхыг, |
|
| 14 |
|
| мөн гэрэлтүүлгэнд зориулсан дэнлүүний суурь болон түүний хэрэгслүүд, дэнлүүнүүд, дэнлүүний тосыг, |
|
| 15 |
|
| утлагын тахилын ширээ болон түүний дамнуургууд, тослох тос болон анхилуун утлага, асрын орох үүдний дэлгэцийг, |
|
| 16 |
|
| шатаалт тахилын ширээг хүрэл тортой нь хамт, түүний дамнуургууд, түүний бүх хэрэгслүүд, угаагуур ба түүний суурийг, |
|
| 17 |
|
| хашааны өлгүүр, түүний баганууд болон углуурууд, мөн хашааны хаалганы дэлгэцийг, |
|
| 18 |
|
| асрын гадаснууд ба хашааны гадаснууд болон тэдгээрийн оосруудыг, |
|
| 19 |
|
| ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилч Ааронд болон тахилч нар болж үйлчлэхэд нь зориулж түүний хөвгүүдэд нь ариун хувцаснуудыг хийтүгэй” гэв. |
|
| 20 |
|
| Тэгээд Израилийн хөвгүүдийн бүх цуглаан Мосегийн өмнөөс холдоцгоов. |
|
| 21 |
|
| Зүрх нь хөдөлсөн хүн бүр, сүнсэндээ хөтлөгдсөн хүн бүр ирж, хурлын майхны ажилд болон бүх үйлчлэлд нь, мөн ариун хувцаснуудад зориулж ЭЗЭНд хандивыг авчрав. |
|
| 22 |
|
| Зүрх сэтгэлээсээ өгөхийг хүссэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирж, зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг бүх алтан эдлэлүүдээ авчрав. ЭЗЭНд алтаар өргөл өргөсөн хүн бүр ийнхүү үйлдэв. |
|
| 23 |
|
| Хөх, ягаан, час улаан өнгийн даавуутай болон нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон тэднийгээ авчрав. |
|
| 24 |
|
| Мөнгө, хүрлээр хандив өргөж чадах хүн болгон ЭЗЭНд хандивыг авчрав. Үйлчлэлийн ямар нэгэн ажилд зориулах хуайс модтой байсан хүн бүр түүнийгээ авчрав. |
|
| 25 |
|
| Үйлэнд уран бүх эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо авчирсан нь хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинга байлаа. |
|
| 26 |
|
| Зүрх нь хөдөлсөн бүх эмэгтэйчүүд ямааны хялгасыг урнаар ээрэв. |
|
| 27 |
|
| Захирагчид ефод болон цээживчинд суулгах чулуунууд болон оникс чулуунуудыг, |
|
| 28 |
|
| гэрэлтүүлгэнд болон тослох тосонд мөн анхилуун утлагад зориулан амтлагч болон тосыг авчрав. |
|
| 29 |
|
| ЭЗЭНий хийгтүн гэж Мосегээр дамжуулан тушаасан бүх ажлуудад зориулах даавууг авчрахаар зүрхэндээ хөтлөгдсөн израильчууд, эрэгтэй ба эмэгтэй бүх хүмүүс ЭЗЭНд сайн дурын өргөлийг авчрав. |
|
| 30 |
|
| Тэгээд Мосе Израилийн хөвгүүдэд-Үзэгтүн, ЭЗЭН Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг нэрээр нь дуудав. |
|
| 31 |
|
| Тэрээр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь |
|
| 32 |
|
| алт, мөнгө, хүрлээр уран хийцийн ажил хийлгэж, |
|
| 33 |
|
| суулгах чулуунуудыг засах, модоор сийлэх аливаа зохион бүтээх ажлыг хийлгэхийн тулд юм. |
|
| 34 |
|
| Тэрээр заах чадварыг Дан овгийн Ахисамахын хүү Охолиаб тэр хоёрын зүрхэнд өгчээ. |
|
| 35 |
|
| Сийлбэрчин, зохион бүтээгчийн, хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалинган дээр хатгах, бүхий л ажлыг гүйцэтгэх, загварыг зохиох аливаа ажлыг хийх ур чадвараар ЭЗЭН тэднийг дүүргэв. |
|
|
|
|