|
| 1 |
|
| Тэгээд ЭЗЭН Мосед хандан, |
|
| 2 |
|
| -Эхний сарын эхний өдөрт чи хурлын майхны асрыг босгох ёстой. |
|
| 3 |
|
| Тэгээд чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал. |
|
| 4 |
|
| Чи ширээг дотогш оруулж, үүнд хамаарагдах зүйлсийг цэгцэл. Чи дэнлүүний суурийг оруулаад, дэнлүүнүүдийг нь суулга. |
|
| 5 |
|
| Цаашлаад, чи гэрчлэлийн авдрын өмнө утлагын алтан тахилын ширээг тавиад, асрын үүдний хөшгийг тат. |
|
| 6 |
|
| Тэгээд хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуул. |
|
| 7 |
|
| Угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд тавьж, дотор нь ус хийгтүн. |
|
| 8 |
|
| Чи эргэн тойрных нь хашааг барьж, хашааны хаалганд хөшиг өлгө. |
|
| 9 |
|
| Тэгээд чи тослох тос авч, асар болоод түүний доторх бүх зүйлийг тослоод, түүнийг болон бүх хэрэгслийг нь ариусга. Тэр нь ариун байх болно. |
|
| 10 |
|
| Чи шатаалт тахилын ширээ болон бүх хэрэгслийг нь тослож, тахилын ширээг ариусга. Тахилын ширээ нь хамгийн ариун байх болно. |
|
| 11 |
|
| Чи угаах сав болон суурийг нь тослоод ариусга. |
|
| 12 |
|
| Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь хурлын майхны үүдэнд авчран, тэднийг усаар угаагтун. |
|
| 13 |
|
| Аарон Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи түүнд ариун хувцас өмсгөөд, түүнийг тослож ариусга. |
|
| 14 |
|
| Тэгээд чи түүний хөвгүүдийг авчирч, тэдэнд дотуур дээл өмсгө. |
|
| 15 |
|
| Тэд Надад тахилчаар үйлчлэхийн тулд чи тэдний эцгийг нь тосолсон шигээ тэднийг тосол. Тэдний тосолгоо нь үеийн үед мөнхөд тахилчийн ажилд тэдний төлөө байх болно гэж айлдав. |
|
| 16 |
|
| Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв. |
|
| 17 |
|
| Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов. |
|
| 18 |
|
| Мосе асрыг босгоод, углууруудыг нь суулгаж, дүнзнүүдийг нь босгон, хөндлөвч моддыг нь хийж, багануудыг нь босголоо. |
|
| 19 |
|
| ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр асрын дээгүүр майхныг татаж, дээр нь майхны бүтээлгийг тавив. |
|
| 20 |
|
| Дараа нь тэр гэрчлэлийг авч, авдарт хийгээд, дамнуургуудыг нь авдартай холбоод, дээр нь өршөөлийн суудлыг тавив. |
|
| 21 |
|
| Тэгээд тэрээр авдрыг асар дотор оруулж, ЭЗЭНий Мосед тушаасны дагуу дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав. |
|
| 22 |
|
| Дараа нь хөшигний гадна, асрын хойд талд, хурлын майхан дотор тэрээр ширээг байрлуулав. |
|
| 23 |
|
| ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө ширээн дээр талхыг дэс дараатайгаар тавив. |
|
| 24 |
|
| Дараа нь ширээний эсрэг зүгт асрын өмнө талд, хурлын майхан дотор дэнлүүний суурийг тавив. |
|
| 25 |
|
| ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр ЭЗЭНий өмнө дэнлүүнүүдийг асаалаа. |
|
| 26 |
|
| Дараа нь тэр хурлын майхан дотор хөшигний өмнө алтан тахилын ширээг байрлуулав. |
|
| 27 |
|
| ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэрээр анхилуун утлагыг түүн дээр шатаав. |
|
| 28 |
|
| Тэгээд тэр асрын үүдэнд хөшиг өлгөв. |
|
| 29 |
|
| ЭЗЭНий Мосед тушаасны дагуу тэр хурлын майхны асрын үүдний өмнө шатаалт тахилын ширээг байрлуулж, түүн дээр шатаалт тахил болон идээн өргөлийг өргөв. |
|
| 30 |
|
| Тэгээд тэр угаалгын савыг хурлын майхан ба тахилын ширээний хооронд байрлуулж, угаалганд зориулан дотор нь ус хийв. |
|
| 31 |
|
| Мосе, Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө түүнд угаав. |
|
| 32 |
|
| Тэд хурлын майханд орохдоо, мөн тахилын ширээнд ойртохдоо ЭЗЭНий Мосед тушаасны дагуу угаалга хийдэг байв. |
|
| 33 |
|
| Тэгээд асар болон тахилын ширээг бүхэлд нь тойруулан тэр хашаа босгож, хашааны хаалганд хөшиг өлгөв. Ингээд Мосе ажлаа дуусгалаа. |
|
| 34 |
|
| Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ. |
|
| 35 |
|
| ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв. |
|
| 36 |
|
| Тэдний бүх аяны туршид үүл асрын дээрээс дээш өргөгдөх болгонд Израилийн хөвгүүд хөдлөн, |
|
| 37 |
|
| харин үүл дээш өргөгдөхгүй бол дээш өргөгдөх өдрийг хүртэл тэд хөдөлдөггүй байлаа. |
|
| 38 |
|
| Учир нь тэдний бүх аяны туршид Израилийн бүх гэрийн нүдэн дээр ЭЗЭНий үүл өдөр нь асрын дээр байж, шөнө нь үүлэн дотор гал үзэгдэв. |
|
|
|
|