|
| 1 |
|
| Үүний дараа Мосе, Аарон нар Фараонд очиж-Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж хэлэв. |
|
| 2 |
|
| Харин Фараон-ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв. |
|
| 3 |
|
| Тэд-Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв. |
|
| 4 |
|
| Харин Египетийн хаан тэдэнд-Мосе, Аарон нар аа! Та нар юунд ард түмнийг ажлаас нь хөндийрүүлнэ вэ? Явж өөрсдийнхөө ажлыг хий гэв. |
|
| 5 |
|
| Фараон-Хар, энэ газрын ард түмэн эдүгээ маш олон. Та нар тэдний ажлыг зогсоож байна гэж бас хэлэв. |
|
| 6 |
|
| Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, |
|
| 7 |
|
| -Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд явж, өөрсдөдөө сүрэл хурааг. |
|
| 8 |
|
| Харин тэдний урьд хийж байсан тоосгыг тэр тоогоор нь хийлгэ. Та нар тоог нь бүү хас. Тэд залхуу учир “Биднийг явуулаач. Өөрсдийн Бурханд тахил өргөе” гэж хашхирч байна. |
|
| 9 |
|
| Тэдний ажлыг бүр хүнд болговол тэд түүнийгээ хийж, худал үгсийг анхаарахаа болино гэв. |
|
| 10 |
|
| Ингээд ард түмний ажлын дарга нар ба харгалзагчид гарч ирэн, ард түмэнд-Фараон ингэж хэллээ. “Би та нарт сүрэл өгөхгүй. |
|
| 11 |
|
| Та нар явж, олдох газраас нь өөрсдөдөө сүрэл түүцгээ. Харин та нарын ажлаас огтхон ч хасахгүй” гэв. |
|
| 12 |
|
| Ард түмэн сүрлийн оронд тарианы ёзоор түүхийн тулд Египетийн бүх нутгаар тархав. |
|
| 13 |
|
| Ажлын дарга нар тэднийг шавдуулж, -Та нарт сүрэл байсан үе шиг өдрийнхөө ногдсон ажлыг өдөрт нь гүйцэтгэ гэв. |
|
| 14 |
|
| Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж-Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ. |
|
| 15 |
|
| Израилийн хөвгүүдийн харгалзагчид явж, Фараонд-Та яагаад өөрийнхөө боолуудад ингэж хандана вэ? |
|
| 16 |
|
| Таны боолуудад ямар ч сүрэл өгөхгүй атлаа “Тоосго хий” гэж тэд хэлж байна. Үзэгтүн, таны боолууд зодуулж байгаад таны ард түмэн буруутай гэж гомдол мэдүүлэв. |
|
| 17 |
|
| Харин тэр-Та нар залхуу, залхуу байна. Тиймээс та нар “Биднийг явуулаач. ЭЗЭНд тахил өргөе” гэцгээж байна. |
|
| 18 |
|
| Тиймээс одоо явж ажиллацгаа. Та нарт сүрэл өгөхгүй боловч та нар тогтоосон хэмжээгээр тоосго хийх ёстой гэж хэлэв. |
|
| 19 |
|
| “Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь уй гашуу учирсныг мэдэв. |
|
| 20 |
|
| Тэд Фараоныхаас гарч ирээд, тэднийг хүлээн зогсож байсан Мосе, Аарон нартай тааралдав. |
|
| 21 |
|
| Тэд Мосе, Аарон нарт-Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв. |
|
| 22 |
|
| Мосе ЭЗЭНд буцан ирж, -Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ? |
|
| 23 |
|
| Би Таны нэрээр ярихаар Фараон уруу ирсэн тэр цагаас хойш энэ ард түмэнд тэр их гай тарив. Та Өөрийнхөө ард түмнийг огтхон ч аварсангүй гэж өгүүлэв. |
|
|
|
|