Ариун Библи 2004
|
| 1 |
| Херод хааны өдрүүдэд Иудейн Бетлехем хотод Есүсийг төрсний дараа дорно зүгээс зурхайчид Иерусалимд хүрч ирээд, |
| 2 |
| -Са|хан мэндэлсэн иудейчүүдийн Хаан хаана байна вэ? Бид зүүнтэйд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ. |
| 3 |
| Херод хаан болон бүх иерусалимчууд үүнийг сонсоод бачимдаж гэнэ. |
| 4 |
| Тэгээд бүх ахлах тахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад, Христ хаана төрөх ёстойг тэр лавлаж эхлэв. |
| 5 |
| Тэд түүнд-Иудейн Бетлехемд, учир нь эш үзүүлэгчийн бичсэнээр |
| 6 |
| “Иуда нутгийн Бетлехем ээ!Чи Иудагийн дээдсийн дунд огтхон ч дорд биш. Учир нь Миний ард түмэн Израилийн хоньчин болох Удирдагч чамаас гарна” |
| 7 |
| Херод зурхайчдыг нууцаар дуудаж, од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. |
| 8 |
| Тэр тэднийг Бетлехем уруу явуулж, -Яв, тэр Хүүхдийг сайтар хай. Түүнийг олмогцоо надад мэдэгдэгтүн. Би бас очиж Түүнд мөргөнө гэлээ. |
| 9 |
| Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө |всаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. |
| 10 |
| Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. |
| 11 |
| Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. |
| 12 |
| -Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо. |
| 13 |
| Тэднийг явсны дараа, Эзэний тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэж-Бос. Хүүхдийг эхтэй нь авч Египет уруу зугт. Намайг чамд хэл дуулгатал тэндээ бай. Учир нь Херод Хүүхдийг хөнөөхөөр эрж хайх гэж байна гэжээ. |
| 14 |
| Иосеф босоод шөнөөр Хүүг эхтэй нь авч Египетийг зорин хөдөллөө. |
| 15 |
| Тэгээд Херодыг нас бартал тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан “Би Хүүгээ Египетээс дуудан гаргав” гэсэн нь ийнхүү биелжээ. |
| 16 |
| Херод зурхайчдад мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн, тэднээс тодруулж авсан цагийн дагуу хүн явуулаад, Бетлехем болон түүний ойр орчимд хоёр болоод түүнээс доош насны эр хүйстэй бүх хүүхдийг хөнөөлгөв. |
| 17 |
| Эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан хэлсэн нь тэр цагт биелэгдсэн агаад ингэхдээ |
| 18 |
| “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел тайтгарлыг авахаас татгалзан, Хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Учир нь тэд нар нь байсангүй” |
| 19 |
| Харин Херодыг нас барсны дараа Египетэд Эзэний тэнгэр элч Иосефт зүүдэнд нь үзэгдэж, |
| 20 |
| -Бос, Хүүг эхийнх нь хамт авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв. |
| 21 |
| Тэр босож Хүүг эхтэй нь авч, Израиль нутагт ирэв. |
| 22 |
| Харин Архел эцэг Херодынхоо оронд Иудейг хаанчилж байгааг тэр сонсоод тийш очихоос айжээ. Бурхан зүүдэнд нь сэрэмжлүүлснээр, тэр Галилын нутаг уруу явав. |
| 23 |
| Тэгээд Назар гэгдэх хотод очиж суурьшив. “Назарынх гэж Түүнийг дуудах болно” гэж эш үзүүлэгчдээр айлдуулсан нь ийнхүү биелэгджээ. |
|
| Тэмдэглэл Хадгалах |
https://beblia.bible:81/BibleAudio/mongolian2004/matthew/002.mp3
28
2