Ариун Библи 2004
|
| 1 |
| Хэд хоногийн дараа Есүс Капернаум хотод буцаж ирсэнд, Түүний гэртээ байгаа нь дуулджээ. |
| 2 |
| Олон хүн цугларснаас үүд хавиар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. |
| 3 |
| Дөрвөн хүн нэгэн саа өвчтөнийг Түүн уруу авч иржээ. |
| 4 |
| Цугласан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, нүх гаргаад, саа өвчтэй хүнийг дэвсгэртэй нь доош буулгав. |
| 5 |
| Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтэй хүнд-Хүү минь, нүглүүд чинь уучлагдсан гэв. |
| 6 |
| Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо |
| 7 |
| -Энэ хүн яаж ингэж ярина вэ? Бурханыг тэр доромжилж байна. Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучилж чадах билээ? гэж бодоход |
| 8 |
| тэр даруй Есүс Өөрийн сүнсээр тэдний бодлыг мэдээд тэдэнд-Яагаад та нар зүрхэндээ тийм юм бодно вэ? |
| 9 |
| Саа өвчтэй хүнд “Нүгэл чинь уучлагдсан” гэж хэлэх, эсвэл “Бос, дэвсгэрээ аваад яв” гэж хэлэхийн аль нь амархан бэ? |
| 10 |
| Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд Тэрээр саа өвчтэй хүнд |
| 11 |
| -Би чамд хэлье. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд |
| 12 |
| мөнөөх хүн босож, тэр даруй дэвсгэрээ аваад, бүгдийн өмнүүр гарч явлаа. Хүмүүс бүгд мэл гайхаж, -Үүнтэй адил зүйл бид хэзээ ч үзсэнгүй гээд Бурханыг алдаршууллаа. |
| 13 |
| Тэр дахиад нуурын эргээр явав. Олон түмэн бүгд Түүн уруу ирэхэд, Тэр тэдэнд сургаал заалаа. |
| 14 |
| Дэргэдүүр нь өнгөрөнгөө, Алфайн хүү Левиг татварын газар сууж байхыг Есүс хараад, түүнд-Намайг дага гэж айлдсанд тэр босож, Түүнийг дагалаа. |
| 15 |
| Түүний гэрт нь Есүс тухлан сууж байжээ. Олон татвар хураагчид ба нүгэлтнүүд Есүс болоод шавь нарынх нь хамт хооллон сууцгаалаа. Учир нь Түүнийг дагаж байсан хүмүүс олон байсан аж. |
| 16 |
| Фарисайчуудын хуулийн багш нар Есүсийг нүгэлтнүүд болон татвар хураагчдын хамт хооллон байгааг хараад, шавь нарт нь-Яагаад Тэр татвар хураагч болон нүгэлтнүүдийн хамт ууж, идэж байдаг билээ? гэв. |
| 17 |
| Үүнийг сонсоод, Есүс тэдэнд-Эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст эмч хэрэгтэй. Би зөвт хүмүүсийг биш, нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн юм гэлээ. |
| 18 |
| Иоханы шавь нар болон фарисайчууд мацаг барьж байжээ. Тэд ирж, Түүнд-Яагаад Иоханы шавь нар болон фарисайчуудын шавь нар мацаг барьдаг, харин Таны шавь нар мацаг барьдаггүй юм бэ? гэхэд |
| 19 |
| Есүс тэдэнд-Хүргэний бараа бологчид нь шинэ хүргэнтэйгээ хамт байхдаа мацаг барьдаггүй. Тийм биш гэж үү? Шинэ хүргэнтэйгээ хамт л байвал тэд мацаг барьж болохгүй. |
| 20 |
| Харин шинэ хүргэн тэднээс аваачигдах өдрүүд ирнэ. Тэгэхэд л тэр өдөр тэд мацаг барина. |
| 21 |
| Хэн ч хуучин дээлийг агчаагүй даавууны өөдсөөр нөхөхгүй. Тэгвэл шинэ нөхөөс хуучин дээлийг таталдуулж бүр ихээр урна. |
| 22 |
| Хэн ч шинэ дарсыг хуучин туламд хийдэггүй. Тэгвэл дарс тулмыг сад тавина. Тэгээд дарс ч үгүй, тулам ч үгүй хоцорно. Харин шинэ дарсыг шинэ туламд л хийдэг гэлээ. |
| 23 |
| Тэрээр Амралтын өдөр тариан талбай дундуур дайран өнгөрч байлаа. Шавь нар нь замдаа тариан түрүүг шувтран явж байв. |
| 24 |
| Фарисайчууд Түүнд-Нааш хараач. Яагаад тэд Амралтын өдөр хууль бус зүйл хийнэ вэ? гэж асуусанд, |
| 25 |
| Есүс тэдэнд-Идэх юм байхгүй, өлссөнөөсөө болж Давид болон түүнийг дагалдан явагсад нь юу хийснийг та нар ер уншаагүй гэж үү? |
| 26 |
| Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд, |
| 27 |
| Тэр тэдэнд бас-Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр нь хүний төлөө бий болсон. |
| 28 |
| Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн гэж айлдав. |
|
| Тэмдэглэл Хадгалах |
https://beblia.bible:81/BibleAudio/mongolian2004/mark/002.mp3
16
2