|
| 1 |
|
| Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. |
|
| 2 |
|
| Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. |
|
| 3 |
|
| Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. |
|
| 4 |
|
| Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. |
|
| 5 |
|
| Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв. |
|
| 6 |
|
| Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. |
|
| 7 |
|
| Гайхаж алмайрсан тэд-Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү? |
|
| 8 |
|
| Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ? |
|
| 9 |
|
| Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, |
|
| 10 |
|
| Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд, |
|
| 11 |
|
| кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв. |
|
| 12 |
|
| Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо-Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. |
|
| 13 |
|
| -Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов. |
|
| 14 |
|
| Харин Петр бусад арван нэгийн хамт босож, дуугаа өндөрсгөн, тэдэнд тунхаглан-Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх оршин суугчид аа! Энэ нь та нарт тодорхой байг. Миний үгэнд анхаарлаа хандуул. |
|
| 15 |
|
| Та нарын бодсончлон эдгээр хүмүүс согтуу биш ээ. Тэгээд ч дөнгөж өдрийн гуравдугаар цаг болж байна. |
|
| 16 |
|
| Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан |
|
| 17 |
|
| “Бурхан айлдаж байна. “Эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний дээр Би Өөрийн Сүнсийг цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хөгшчүүл чинь зүүд зүүдлэх болно. |
|
| 18 |
|
| Тэр өдрүүдэд Би эр, эм гэлгүй Өөрийн боолуудын дээрСүнсээ цутгах бөгөөд тэд эш үзүүлэх болно. |
|
| 19 |
|
| Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөдЭнэ нь цус, гал, суунаглах утаа болой. |
|
| 20 |
|
| Эзэний агуу цог жавхлант өдөр ирэхээс өмнөНар харанхуйлж, сар цус шиг улаан болж хувирна. |
|
| 21 |
|
| Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно”” |
|
| 22 |
|
| Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. |
|
| 23 |
|
| Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. |
|
| 24 |
|
| Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. |
|
| 25 |
|
| Давид Түүний тухай“Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй. |
|
| 26 |
|
| Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино. |
|
| 27 |
|
| Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй. |
|
| 28 |
|
| Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” |
|
| 29 |
|
| Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдсан. Түүний булш өдгөөг хүртэл хадгалагдсаар байна. |
|
| 30 |
|
| Тэр эш үзүүлэгч байсан учраас өөрт нь Бурхан андгайлсанчлан түүний удмаас нэгийг нь түүний хаан ширээнд залахыг мэдээд, |
|
| 31 |
|
| Христийн амилалтыг угтан харж, “Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, Түүний махан бие ялзралыг ч үзсэнгүй” гэжээ. |
|
| 32 |
|
| Энэ Есүсийг Бурхан амилуулсан бөгөөд бид бүгдээрээ үүний гэрч нар мөн. |
|
| 33 |
|
| Тиймээс Бурханы баруун гарт өргөмжлөгдөж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, Тэр та нарын үзэж, сонсоцгоож байгааг цутгасан юм. |
|
| 34 |
|
| Учир нь тэнгэрт гарсан нь Давид биш бөгөөд тэр өөрөө“Эзэн миний Эзэнд айлдруун“Миний баруун гарт залар. |
|
| 35 |
|
| Ингэхдээ дайсныг чиньБи Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой” хэмээв” |
|
| 36 |
|
| Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн, бас Христ болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв. |
|
| 37 |
|
| Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас-Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. |
|
| 38 |
|
| Петр тэдэнд-Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. |
|
| 39 |
|
| Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. |
|
| 40 |
|
| Тэр өөр олон үгээр гэрчлэн-Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. |
|
| 41 |
|
| Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. |
|
| 42 |
|
| Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа. |
|
| 43 |
|
| Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв. [Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа] |
|
| 44 |
|
| Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. |
|
| 45 |
|
| Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. |
|
| 46 |
|
| Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон |
|
| 47 |
|
| Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа |
|
|
|
|