Ариун Библи 2004
|
| 1 |
| Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь. |
| 2 |
| Настай эрчүүд биеэ барьдаг, хүндэтгэлтэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дотор эрүүл байх ёстой. |
| 3 |
| Настай эмэгтэйчүүд зан байдлаараа хүндлүүштэй байж, хов жив ярилгүй, дарсанд хэт боолчлогдолгүй, юу сайн болохыг заах ёстой. |
| 4 |
| Ингэснээр тэд залуу эмэгтэйчүүдийг нөхөр ба хүүхдүүдээ хайрладаг, |
| 5 |
| нөхөртөө захирагдан ухаалаг, цэвэр, гэрийн эзэгтэй, энэрэнгүй байхад сургах юм. Тэгвэл Бурханы үг муу хэлэгдэхгүй. |
| 6 |
| Үүнчлэн залуу эрчүүдийг ухаалаг бай гэж ятга. |
| 7 |
| Чи бүх зүйлд өөрийгөө сайн үйлсийн жишээ болгон харуул. Ингэхдээ сургаал дотор ялзраагүй байж, хүндлэлтэй байн, |
| 8 |
| гэм зэмгүй эрүүл үгээр ярь. Тэгвэл сөргөлдөгч хүн чинь бидний тухай ярих муу юмгүй болж ичгүүрт орно. |
| 9 |
| Боолчууд аливаа зүйл дээр эзэндээ захирагдан, зөрж эсэргүүцэлгүй таалалд нь нийцүүлж, |
| 10 |
| хумслалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар хүндэтгэнэ. |
| 11 |
| Учир нь бүх хүмүүст авралыг авчрагч Бурханы нигүүлсэл үзэгдэн, |
| 12 |
| бидэнд бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг сургадаг. |
| 13 |
| Ингэхдээ бид өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг. |
| 14 |
| Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм. |
| 15 |
| Чи эдгээрийг бүхий л эрх мэдэлтэйгээр ярь, ухуул, зэмлэ. Хэн ч чамайг бүү басамжлаг. |
| Тэмдэглэл хадгалах |
https://beblia.bible:81/BibleAudio/mongolian2004/titus/002.mp3
3
2