× Хэл Европ Орос Беларусь Украйн Польш Серб Болгар Словак Чех Румын Молдав Азербайжан Армян Гүрж Албани Авар Башкир Татар Чечень Словен Хорват Эстони Латви Литва Унгар Финлянд Норвег Швед Исланд Грек Македон Герман Баварийн Голланд Дани Уэльс Гаэл Ирланд Франц Баск Каталан Итали Галациан Романи Bosnian Хойд америк Англи Өмнөд Америк Испани Португал хэл Гуарани Кэчуань Аймара Төв Америк Ямайк Нахуатл Киче Кекчи Гаити Зүүн Ази Хятад Япон Солонгос Монгол Уйгур Хмонг Зүүн Өмнөд Ази Малайз Бирм Чин Непал Себуано Тагалог хэл Камбож Тайланд Индонез Вьетнам Жава Лаос Ибан Иу Миен Качин Лаху Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Өмнөд Ази Хинди Одия Авадхи Мизо Каннада Малаялам Марати Гужарати Тамил Телугу Пунжаби Курух Ассам Майтхили Бенгал Урду Сингал хэл Догри Харьянви Мэтэй Конкани Сантали Синдхи Коя Тадо Санскрит Деванагари Adilabad Gondi Ahirani Балочи Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Төв Ази Киргиз Узбек Тажик Туркмен Казахстан Каракалпак Ойрхи Дорнод Турк Еврей Араб хэл Перс Курд Пашто Копт Африк Африк Хоса Зулу Ндебеле Сотхо Амхарик Волайтта Нигери Мосси Ика Динка Кабайл Хонь Суахили Марокко Сомали Шона Мадагаскар Igbo Лингала Бауле Сисвати Цонга Цвана Гамбийн Йоруба Камба Кинярванда Хауса Чева Луо Макуа Дюла Фулфульде Каленжин Кикую Кикванго Кирунди Крио Нигерийн Пиджин Oromo Тшилуба Тшивенда Хоёр Умбунду Лугбара Лугуру Пуляр Гусси Маасай Туркана Моба Нуэр Шиллюк Тамашек Makonde Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Австрали тив Шинэ Зеланд Папуа Шинэ Гвиней Хуучин хэл Арамей Латин Эсперанто 1 1 1 2004 201320041 1 1 Матай ЭхлэлГэтлэлЛевиТооллогоДэд хуульИошуаШүүгчидРут1 Самуел2 Самуел1 Хаад2 Хаад1 Шастир2 ШастирЕзраНехемиаЕстерИовДуулалСургаалт үгсНомлогчийн үгсСоломоны дуунИсаиаИеремиаГашуудалЕзекиелДаниелХосеаИоелАмосОбадиаИонаМикаНахумХабаккукЗефаниаХаггаиЗехариаМалахи--- --- ---МатайМаркЛукИоханҮйлсРом1 Коринт2 КоринтГалатЕфесФилиппойКолоссай1 Тесалоник2 Тесалоник1 Тимот2 ТимотТитФилемонЕврейИаков1 Петр2 Петр1 Иохан2 Иохан3 ИоханИудаИлчлэл1 1 1 6 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233341 1 1 Ариун Библи 2004 Матай 6 Тэмдэглэл хадгалах 1Та нар хүмүүст харуулахын тулд тэдний өмнө зөвт байдлаа үйлдэхээс сэрэмжлэгтүн. Эс тэгвээс тэнгэр дэх Эцэгээс тань та нарт шагнал олдохгүй.2Тиймээс та нар өглөг өгөхдөө, хүмүүсээр хүндлүүлэхийн тулд синагогт ба гудамжинд хоёр нүүрт хүмүүсийн үйлддэгтэй адил өөрсдийн өмнө бүрээ бүү тат. Үнэнээр Би та нарт хэлье. Тэд шагналаа бүрэн авсан юм.3Харин та нар өглөг өгөхдөө, баруун гарынхаа юу хийж буйг зүүн гартаа бүү мэдэгд.4Энэ нь өглөг чинь нууц байхын тулд бөгөөд нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.5Залбирахдаа хоёр нүүрт хүмүүс шиг байж болохгүй. Учир нь тэд хүмүүст харагдахын тулд синагогт ба гудамжны буланд зогсоод залбирах дуртай аж. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.6Харин чи залбирахдаа дотоод өрөөндөө орж хаалгаа хаагаад, нууцаар оршигч Эцэгтээ залбир. Нууцаар харагч Эцэг чинь чамд буцааж төлнө.7Залбиран байхдаа харь үндэстнүүд шиг утгагүй хоосон үг бүү давт. Тэд нар олон үг хэлснийх нь төлөө Бурхан өөрсдийг нь сонсоно хэмээн боддог юм.8Тиймээс тэдэн шиг байж болохгүй. Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг.9Тиймд ийнхүү залбир. “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурсгагдаг.10Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай.11Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч.12Бид өртөнгүүдээ уучилсны адил бидний өрийг мөн уучлаач.13Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”14Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.15Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.16Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм.17Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа.18Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.19Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.20Харин тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.21Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.22Нүд бол биеийн дэнлүү мөн. Хэрэв нүд чинь цэвэр бол бүтэн бие чинь гэрлээр дүүрэн байх болно.23Харин нүд чинь муу бол бүтэн бие чинь харанхуйгаар дүүрэн байх болно. Иймд хэрэв чиний доторх гэрэл нь харанхуй байх юм бол, тэрхүү харанхуй нь юутай их вэ!24Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.25Ийм учраас Би та нарт хэлье. Амийнхаа төлөө юу идэх билээ, юу уух билээ гэж бүү санаа зов. Биеийнхээ төлөө юу өмсөх билээ гэж ч бүү санаа зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү биш үү?26Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?27Та нараас хэн чинь санаа зовсноороо өөрийнхөө өндрийг ганц тохойгоор нэмж чадах вэ?28Та нар юунд хувцас хунарт санаа зовно вэ? Талын сараана цэцэг хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй.29Гэвч Би та нарт хэлье. Соломон хаан ч сүр жавхлантай байхдаа эдгээр цэцэгсийн аль нэг шиг хувцаслаагүй юм.30Өнөөдөр ургаж, маргааш зууханд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийнхүү гоёдог бол, та нарын төлөө Тэр түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?31Тиймээс “Бид юу идэх билээ?”, “Юу уух билээ?”, эсвэл “Юу өмсөх билээ” гэж бүү санаа зов.32Харь үндэстнүүд энэ бүх зүйлсийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм.33Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.34Тиймээс маргаашийн төлөө бүү санаа зов. Учир нь маргааш маргаашдаа санаа тавих болно. Өдөр бүрийн зовлон тухайн өдөртөө хангалттай.Mongolian Bible 2004 Copyrighted: ©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society Ариун Библи 2004 Матай 6 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/mongolian2004/matthew/006.mp3 28 6