× Хэл Европ Орос Беларусь Украйн Польш Серб Болгар Словак Чех Румын Молдав Азербайжан Армян Гүрж Албани Авар Башкир Татар Чечень Словен Хорват Эстони Латви Литва Унгар Финлянд Норвег Швед Исланд Грек Македон Герман Баварийн Голланд Дани Уэльс Гаэл Ирланд Франц Баск Каталан Итали Галациан Романи Bosnian Хойд америк Англи Өмнөд Америк Испани Португал хэл Гуарани Кэчуань Аймара Төв Америк Ямайк Нахуатл Киче Кекчи Гаити Зүүн Ази Хятад Япон Солонгос Монгол Уйгур Хмонг Зүүн Өмнөд Ази Малайз Бирм Чин Непал Себуано Тагалог хэл Камбож Тайланд Индонез Вьетнам Жава Лаос Ибан Иу Миен Качин Лаху Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Өмнөд Ази Хинди Одия Авадхи Мизо Каннада Малаялам Марати Гужарати Тамил Телугу Пунжаби Курух Ассам Майтхили Бенгал Урду Сингал хэл Догри Харьянви Мэтэй Конкани Сантали Синдхи Коя Тадо Санскрит Деванагари Adilabad Gondi Ahirani Балочи Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Төв Ази Киргиз Узбек Тажик Туркмен Казахстан Каракалпак Ойрхи Дорнод Турк Еврей Араб хэл Перс Курд Пашто Копт Африк Африк Хоса Зулу Ндебеле Сотхо Амхарик Волайтта Нигери Мосси Ика Динка Кабайл Хонь Суахили Марокко Сомали Шона Мадагаскар Igbo Лингала Бауле Сисвати Цонга Цвана Гамбийн Йоруба Камба Кинярванда Хауса Чева Луо Макуа Дюла Фулфульде Каленжин Кикую Кикванго Кирунди Крио Нигерийн Пиджин Oromo Тшилуба Тшивенда Хоёр Умбунду Лугбара Лугуру Пуляр Гусси Маасай Туркана Моба Нуэр Шиллюк Тамашек Makonde Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Австрали тив Шинэ Зеланд Папуа Шинэ Гвиней Хуучин хэл Арамей Латин Эсперанто 1 1 1 2004 201320041 1 1 Иаков ЭхлэлГэтлэлЛевиТооллогоДэд хуульИошуаШүүгчидРут1 Самуел2 Самуел1 Хаад2 Хаад1 Шастир2 ШастирЕзраНехемиаЕстерИовДуулалСургаалт үгсНомлогчийн үгсСоломоны дуунИсаиаИеремиаГашуудалЕзекиелДаниелХосеаИоелАмосОбадиаИонаМикаНахумХабаккукЗефаниаХаггаиЗехариаМалахи--- --- ---МатайМаркЛукИоханҮйлсРом1 Коринт2 КоринтГалатЕфесФилиппойКолоссай1 Тесалоник2 Тесалоник1 Тимот2 ТимотТитФилемонЕврейИаков1 Петр2 Петр1 Иохан2 Иохан3 ИоханИудаИлчлэл1 1 1 1 123451 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526271 1 1 Ариун Библи 2004 Иаков 1 Тэмдэглэл хадгалах 1Бурхан ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харь газар тархсан арван хоёр овогт мэндчилж байна.2Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.3Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ.4Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.5Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.6Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.7Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.8Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.9Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.10Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө.11Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.12Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.13Хэн нь ч соригдохдоо “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй.14Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог.15Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж.16Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.17Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.18Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.19Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.20Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.21Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.22Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.23Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм.24Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг.25Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно.26Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.27Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.Mongolian Bible 2004 Copyrighted: ©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society Ариун Библи 2004 Иаков 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/mongolian2004/james/001.mp3 5 1